Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт эцэг эхчүүд, суралцагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Нийслэлийн ерөнхий боловсролын Путонхуа сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш хүүхэд бүрийн авьяас чадварыг дэмжсэн, чанартай боловсрол олгох үйлсэд тууштай зүтгэсээр ирсэн билээ. Манай сургууль өнөөдөр 1200 гаруй сурагч, 140 гаруй багш, ажилчидтай хамт олон болж өргөжсөн бөгөөд нийгмийн хөгжил, дэлхийн чиг хандлагад нийцсэн боловсролын бодлогыг хэрэгжүүлж байна.

Манай хамт олон сургалтын бүх шатанд чанарын удирдлагыг нэвтрүүлэх үүднээс ISO9001:2015 болон ISO21001:2018 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлсэн нь сургалтын хөтөлбөр, менежментийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах баталгаа болж байна.

Бид хүүхэд бүрийн авьяас чадварыг нээж, өөртөө итгэлтэй, дэлхийн тавцанд өрсөлдөх мэдлэг, хэлийг эзэмшсэн, эх оронч үзэлтэй, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор сургалтын орчноо шинэчлэн сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих ажлуудыг тасралтгүй хэрэгжүүлж байна.

Эцэг эх, хамтрагч байгууллагууд болон нийгмийн түншүүдтэйгээ нээлттэй, харилцан итгэлцсэн хамтын ажиллагаа өрнүүлж, сурагчдынхаа ирээдүйд баталгаатай хөрөнгө оруулалт хийхийн төлөө бид цаашид ч хүчин чармайлтаа харамгүй гаргах болно.

Эндээс та манай сургуулийн үнэ цэнэ, сургалтын арга зүй, бүтээлч хамт олон, сурагчдын амжилтын түүхтэй танилцах боломжтой. Хүүхэд бүрийн хөгжил, эцэг эх бүрийн итгэлийг эрхэмлэн, хамтдаа ирээдүйг бүтээхийг урьж байна

“Эрин зууны хэлийг Эх орондоо эзэмшье” уриатайгаар мэдлэгээр дэлхийг таниулж, хэлээр соёлыг холбож, хамтын хүчээр ирээдүйг бүтээнэ.

Л.Эрдэнэцэцэг

Нийслэлийн ерөнхий боловсролын Путонхуа сургуулийн захирал

       热烈祝贺我校在网上开通,我们愿通过普通话诚交天下朋友,愿五湖四海的各界友人认识和了解普通话中学,愿喜爱中华文化的莘莘学子走进普通话中学,愿有志学习世界上先进的科学技术的有志青少年走进普通话中学,我们敞开校门,拥抱世界。我们是留学中国的桥梁,是蒙中两国文化交流的纽带,是认识中国,了解中国的窗口,愿社会各界有识之士和我们手腕手,肩并肩共赴美好的明天

Орчуулга:

Манай сургуулийн цахим хуудас албан ёсоор нээгдэж байгаад баяртай байна.

Бид сурагчдаа хятад хэлээр (Путонхуа) дамжуулан дэлхийн өнцөг булан бүрийн найз нөхөдтэй чин сэтгэлээсээ нөхөрлөж, “Путонхуа” дунд сургуулиа ОУ-ын жишигт нийцсэн сургууль болохоор зорин ажиллаж байна.  Хятадын соёлд дуртай оюутан залуус, дэлхийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологийг эзэмших хүсэл эрмэлзэлтэй хүүхэд багачууд та бүхнийг манай сургуулийн босгоор алхан орохыг урьж байна.

Манай сургууль бол БНХАУ-д суралцах алтан гүүр, Монгол-Хятад хоёр улсын соёлын харилцааны хэлхээ холбоо, Хятад улсыг танин мэдэх үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Нийгмийн салбар бүрийн эрхэм хүмүүстэй хамтдаа мөр зэрэгцэн, гэрэлт ирээдүйн төлөө зүтгэхэд бид сурагчдаа бэлтгэж байна.

吴春阳 (У Чунь Иан)

Нийслэлийн ерөнхий боловсролын Путонхуа сургуулийн гадаад тал хариуцсан захирал.