ЭРИН ЗУУНЫ ХЭЛИЙГ
ЭХ ОРОНДОО ЭЗЭМШЬЕ

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
ПУТОНХУА СУРГУУЛЬ

PUT

ЭРИН ЗУУНЫ ХЭЛИЙГ
ЭХ ОРОНДОО ЭЗЭМШЬЕ

NG

H

U

A

Нийслэлийн ерөнхий боловсролын “Путонхуа” сургууль нь 2010 онд байгуулагдсан хятад хэлний сургалтын төвийн арвин туршлага, олон жилийн амжилтад тулгуурлан өргөжин хөгжсөн бүрэн дунд сургууль юм. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн сургалтын чанар, багшийн ур чадвар, сурагч бүрийн хувь хүний хөгжлийг тэргүүнд тавьж, ISO 9001:2015 (Чанарын удирдлага) болон ISO 21001:2018 (Боловсролын байгууллагын удирдлагын тогтолцоо)  олон улсын стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна

Чанарын
бодлого

“Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд хөл нийлүүлэн алхах бүтээлч сэтгэхүйтэй иргэдийг бэлтгэх чадварлаг багш, ажилтныг хөгжүүлэн дэмжиж, эцэг эх, асран хамгаалагчдын эрхэм сонголт болсон боловсролын үйлчилгээг байнгын сайжруулалтаар олгоно”

АЛСЫН
ХАРАА

Эх хэл, соёл, үндэсний бахархлаа эрхэмлэгч, хятад, англи хэлний гүнзгий мэдлэгтэй, хүнлэг зан чанартай иргэдийг бэлтгэнэ.

58+

2024 болон 2025 оны төгсөгчид

5.7+

тэрбум төгрөгийн тэтгэлэг хүртэж

10+

БНХАУ-ын шилдэг их сургуулиудад элсэн орлоо

ЭРХЭМ
ЗОРИЛГО

Багш, суралцагч бүрийн хөгжилд нийцсэн, чанартай, тэгш хүртээмжтэй боловсролын орчныг бүрдүүлж, олон улсын боловсролын стандартад нийцсэн мэдлэг, чадвар эзэмшүүлэн, тасралтгүй сайжруулалтаар тогтвортой хөгжинө.

83%

ТӨГСӨГЧДИЙН
ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН БАЙДАЛ

800+

СУРАЛЦАГЧ

90+

МЭРГЭЖЛИЙН ХАМТ ОЛОН

ҮНЭТ
ЗҮЙЛС

ЁС ЗҮЙТЭЙ
СУРАЛЦАГЧ
 ЧАДВАРЛАГ БАГШ,
АЖИЛТАН
ОЛОН УЛСЫН
ХАМТЫН АЖИЛЛАГАА
ТЭТГЭЛЭГТ
ТӨГСӨЛТ

 ТАСРАЛТГҮЙ
САЙЖРУУЛАЛТ

СУРГАЛТЫН
хөтөлбөр

ҮНДСЭН
ХӨТӨЛБӨР

Манай сургууль нь үндэсний болон олон улсын хөтөлбөрийг хослуулан, сурагч бүрийн мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт явуулдаг.

Бага, дунд, ахлах шатанд суурь чадвараас эхлэн гүнзгийрүүлсэн мэдлэг олгож, ЭЕШ болон олон улсын шалгалтад (HSK, IELTS/TOEFL) бэлтгэнэ.

Мөн хятад, англи хэлний сургалтаар дамжуулан сурагчдыг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлдэг.

ХӨГЖҮҮЛЭХ
ХӨТӨЛБӨР

Манай сургууль нь сурагч бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор төрөл бүрийн дугуйлан, секцийг зохион байгуулдаг.

Хэлний, урлагийн болон спортын чиглэлийн дугуйлангуудаар дамжуулан сурагчид өөрийн сонирхлоо хөгжүүлж, чадвараа ахиулдаг.

Мөн HSK төвөөр дамжуулан хятад хэлний мэдлэгийг олон улсын түвшинд баталгаажуулах боломжийг бүрдүүлдэг.

ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Манай сургууль нь танхимын сургалтаас гадна сурагчдын нийгэмших, бие даан хөгжих чадварыг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Үүнд олон улсын зуны сургалт, экскурс хичээл, дасан зохицох хөтөлбөрүүд багтах бөгөөд сурагчдын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.

Мөн ухаалаг номын сан, цахим платформоор дамжуулан сурагчдын бие даан суралцах орчин болон эцэг эхтэй харилцах нээлттэй системийг хөгжүүлсэн.

ЭЛСЭЛТ

1. Сургуулийн талаарх мэдээллийг бүрэн авсны дараа доорх асуулгын дагуу бүртгэлээ илгээнэ үү.
2. Төлбөрийн талаарх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг БЗД-99105215, 88084362 дугаараас лавлах.

I АНГИ

Элсэлтийг ярилцлагаар авч, бэлтгэл хөтөлбөрөөр дамжуулан суурь чадвар, дасан зохицлыг хангана. Нэг ээлжийн сургалттай, хятад хэл болон хөгжүүлэх хичээл, эрүүл хоол, автобусны үйлчилгээтэй.

II-XII АНГИ

Нэг ээлжийн чанартай сургалттай, хятад хэлийг гүнзгий заана. Дугуйлан, эрүүл хоол, автобусны үйлчилгээ болон гадаад хөтөлбөр, тэтгэлгийн боломжтой.

МЭДЭЭ,
МЭДЭЭЛЭЛ