Гадаад харилцаа

“Дэлхийн боловсролыг Монголын ирээдүйд”

Путонхуа сургууль нь сурагчдадаа дэлхийн жишигт нийцсэн боловсрол олгох, олон улсын түвшинд хөгжих үүд хаалгыг нээх зорилгоор гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн ажилладаг. Бид төгсөгчдөө гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжийг бүрдүүлэхийг зорьдог бөгөөд одоогоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (БНХАУ) шилдэг их сургуулиудтай албан ёсны түншлэл тогтоон амжилттай хамтран ажиллаж байна.

Shanghai LIXIN University of Accounting and Finance

Shanghai Lixin University of Accounting and Finance (SLU) нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн улсын их сургууль бөгөөд 2016 онд хоёр их сургуулийг нэгтгэн байгуулагдсан.

1928 оноос эхтэй уламжлалтай тус сургууль нь Хятадын орчин үеийн нягтлан бодох боловсролын гол төвүүдийн нэгт тооцогддог.

Одоогоор 19,000 гаруй оюутантай, 40 бакалаврын мэргэжил, 3 магистрын хөтөлбөрөөр сургалт явуулж, олон улсын түвшний боловсрол олгож байна.

Байршил: Шанхай, Хятад
Үүсгэн байгуулагдсан: 1928 он
Чиглэл: Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг, бизнес

Онцлог:

  • Хятадад нягтлан бодох бүртгэлийн боловсролоороо хүчтэй
  • Олон улсын хамтын ажиллагаатай
  • Гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөрүүдтэй
  • Санхүү, бизнесийн чиглэлээр карьер хийх өргөн боломж олгодог

"Итгэлд суурилсан боловсрол”

Lanzhou JIAOTONG University

Lanzhou Jiaotong University

Lanzhou Jiaotong University нь БНХАУ-ын Ганьсу мужийн Ланьжоу хотод байрлах инженер, тээвэр, төмөр замын чиглэлээр мэргэшсэн улсын их сургууль юм.

1958 онд байгуулагдсан тус сургууль нь Хятадын төмөр зам, дэд бүтэц, инженерийн салбарт мэргэжилтэн бэлтгэх чиглэлээрээ онцгой байр суурь эзэлдэг. Ялангуяа тээвэр, логистик, барилга, механик инженерийн чиглэлээр хүчтэйд тооцогддог.

Одоогоор тус сургуульд 30,000 гаруй оюутан суралцаж, олон төрлийн инженер, техникийн болон бизнесийн чиглэлээр сургалт явуулж байна.

Байршил: Ланьжоу, Хятад
Үүсгэн байгуулагдсан: 1958 он
Чиглэл: Төмөр зам, тээвэр, инженер, барилга, механик, логистик

Онцлог:

  • Хятадад төмөр зам, тээврийн инженерийн чиглэлээр хүчтэй
  • Практикт суурилсан инженерийн сургалттай
  • Олон улсын хамтын ажиллагаатай
  • Инженер, дэд бүтцийн салбарт ажиллах өргөн боломж олгодог

“Инженерийн мэдлэгээр ирээдүйг холбох”

Guangxi Normal University

Guangxi Normal University нь БНХАУ-ын Гуанси мужийн Гуйлинь хотод байрлах багш бэлтгэх болон олон салбарын чиглэлээр сургалт явуулдаг улсын их сургууль юм.

1932 онд байгуулагдсан тус сургууль нь боловсрол, хэл шинжлэл, уран зохиол, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр Хятадад нэр хүндтэйд тооцогддог. Мөн гадаад оюутнуудад зориулсан хятад хэлний сургалтаараа онцлог.

Одоогоор тус сургуульд 30,000 гаруй оюутан суралцаж, бакалавр, магистр, докторын түвшний олон төрлийн хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

Байршил: Гуйлинь, Хятад
Үүсгэн байгуулагдсан: 1932 он
Чиглэл: Боловсрол, хэл шинжлэл, уран зохиол, нийгмийн шинжлэх ухаан


Онцлог:

  • Хятадад боловсрол, багш бэлтгэх чиглэлээр хүчтэй
  • Гадаад оюутнуудад зориулсан хятад хэлний сургалт хөгжсөн
  • Сайхан байгаль орчинд байрладаг (Гуйлинь хот)
  • Олон улсын хамтын ажиллагаатай

“Боловсролоор дамжуулан ирээдүйг бүтээнэ”

International Business School, Beijing Foreign studies university

Beijing Foreign Studies University-ийн International Business School нь БНХАУ-ын Бээжин хотод байрлах, олон улсын бизнес, санхүү, удирдлагын чиглэлээр мэргэшсэн сургууль юм.

Тус сургууль нь хэл, олон улсын харилцааны чиглэлээр Хятадад тэргүүлэгч BFSU-ийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд олон улсын стандарт бүхий бизнесийн боловсрол олгодог. Англи хэл дээрх хөтөлбөрүүд, гадаад оюутнуудад зориулсан сургалтаараа онцлог.

Одоогоор олон улсын түвшний бакалавр, магистрын хөтөлбөрүүдээр сургалт явуулж, дэлхийн олон орны оюутнууд суралцаж байна.

Байршил: Бээжин, Хятад
Үүсгэн байгуулагдсан: (BFSU – 1941)
Чиглэл: Олон улсын бизнес, санхүү, менежмент


Онцлог:

  • Олон улсын бизнесийн чиглэлээр мэргэшсэн
  • Англи хэл дээрх хөтөлбөрүүдтэй
  • Гадаад оюутнууд ихээр суралцдаг
  • Бээжин хотод байрлалтай, өргөн боломжтой

"Global vision, business excellence"

XI'AN JIAOTONG University

Xi’an Jiaotong University нь БНХАУ-ын Шааньси мужийн Сиань хотод байрлах, инженер, технологи, анагаах ухаан, эдийн засгийн чиглэлээр тэргүүлэгч улсын их сургууль юм.

1896 онд үүсгэн байгуулагдсан тус сургууль нь Хятадын шилдэг их сургуулиудын нэг бөгөөд “C9 League” (Хятадын Ivy League) багтдаг. Судалгаа, инноваци, инженерийн боловсролоороо дэлхийд танигдсан.

Одоогоор 40,000 гаруй оюутан суралцаж, бакалавр, магистр, докторын түвшний өргөн хүрээний хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

Байршил: Сиань, Хятад
Үүсгэн байгуулагдсан: 1896 он
Чиглэл: Инженер, технологи, анагаах ухаан, эдийн засаг
Онцлог:

  • Хятадын топ их сургуулиудын нэг
  • Инженер, технологийн чиглэлээр маш хүчтэй
  • Судалгаа, инновацийн төв
  • Олон улсын хамтын ажиллагаа өргөн

“Шаргуу суралцаж, шийдэмгий хэрэгжүүлнэ”

China University of Petroleum

China University of Petroleum нь БНХАУ-ын нефть, хий, эрчим хүчний салбарт мэргэшсэн тэргүүлэгч улсын их сургууль юм. Тус сургууль нь Бээжин болон Чиндао хотуудад кампустай.

1953 онд байгуулагдсан энэхүү сургууль нь Хятадын эрчим хүч, газрын тосны салбарын үндсэн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг бөгөөд инженер, геологи, нефть, хий, химийн инженерийн чиглэлээр хүчтэйд тооцогддог.

Одоогоор 20,000 гаруй оюутан суралцаж, бакалавр, магистр, докторын түвшний олон хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

Байршил: Бээжин, Чиндао, Хятад
Үүсгэн байгуулагдсан: 1953 он
Чиглэл: Нефть, хий, эрчим хүч, инженер, геологи

Онцлог:

  • Хятадын нефть, хий, эрчим хүчний чиглэлээр топ сургууль
  • Инженер, геологийн чиглэлээр хүчтэй
  • Практикт суурилсан сургалт
  • Салбарын томоохон компаниудтай хамтын ажиллагаатай

“Developing energy leaders for the future”