Тэтгэлэгт төгсөлт

Тэтгэлэг гэдэг нь зөвхөн сургалтын төлбөр биш юм

"Манай сурагчдын авч буй Хятадын Засгийн газар, Хотын захиргаа болон Күнзийн институтийн тэтгэлэгүүд нь сурагчийн гэр бүлд санхүүгийн асар их хэмнэлт, харин сурагчид өөртөө анхаарах бүрэн боломжийг олгодог."
2024 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ТӨГСӨГЧИД
2024 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ТӨГСӨГЧИДScholarship Overview

2024 онд манай сургуулийг төгсөж, БНХАУ-ын Засгийн газар, Хотын захиргаа болон Күнзийн институтийн тэтгэлгийг хүртсэн сурагчид маань Шанхай, Бээжин зэрэг томоохон хотуудын шилдэг сургуулиудыг зорилоо.

Тэтгэлгийн дундаж хэмжээ:
Жил бүр дунджаар 76,000 юань (Одоогийн ханшаар ойролцоогоор 36 сая төгрөг).
Голлох мэргэжлүүд:
Олон улсын эдийн засаг ба худалдаа, Сэргээн засах анагаах ухаан, Компьютер шинжлэх ухаан, Хятад хэлний боловсрол.
Онцлох сургуулиуд:
East China Normal University, Donghua University, Shanghai University of Medicine & Health Sciences.

"2024 онд нийт 20 гаруй сурагч маань бүрэн тэтгэлэгт хамрагдаж, ирээдүйн карьерынхаа эхлэлийг тавьсан юм."

2025 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ТӨГСӨГЧИД
2025 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ТӨГСӨГЧИДScholarship Overview

Энэ хичээлийн жилд манай сурагчид амжилтаа бататгаж, илүү өргөн хүрээний мэргэжлээр тэтгэлэг авч чадлаа. Ялангуяа инженерчлэл, банк санхүүгийн чиглэлээр тэтгэлэг авсан сурагчдын тоо нэмэгдсэн нь онцлог байлаа.

Тэтгэлгийн дундаж хэмжээ:
Жил бүр дунджаар 74,000 юань (Суралцах хугацааны нийт тэтгэлэг дунджаар 145 сая төгрөг-тэй тэнцэхүйц).
Шинэ чиг хандлага:
“Хятад хэл + Байгаль орчны инженерчлэл”, “Хятад хэл + Бизнесийн удирдлага” зэрэг хавсарга мэргэжлээр Shenyang University of Chemical Technology болон Qingdao University-д олноороо элсэн орлоо.
Онцлох сургуулиуд:
Shandong University, Inner Mongolia University зэрэг Хятадын эрэмбэ өндөр сургуулиуд манай сурагчдыг сонгон суралцуулж байна.

"2025 онд манай 18 сурагч бүрэн тэтгэлэгт хамрагдаж, ирээдүйн зорилгынхоо зүг итгэлтэйгээр алхлаа."

58+

2024 болон 2025 оны төгсөгчид

5.7+

тэрбум төгрөгийн тэтгэлэг хүртэж

10+

БНХАУ-ын шилдэг их сургуулиудад элсэн орлоо

Тэтгэлэгт яг юу багтдаг вэ?

Сургалтын төлбөр 100% чөлөөлөгдөнө: Дэлхийн чансаатай их сургуулийн 4-5 жилийн сургалтын төлбөрийг таны өмнөөс тэтгэлэг олгогч тал бүрэн хариуцна.

Оюутны байр үнэгүй

Сурагчид их сургуулийн хотхон доторх тохилог, аюулгүй байранд үнэ төлбөргүй амьдарна.

Сар бүрийн тэтгэмж

Сурагч бүр сар бүр 2,500 – 3,500 юань (₮1,200,000 – ₮1,700,000 орчим)-ийн амьжиргааны тэтгэмж авдаг. Энэ нь хоол хүнс болон бусад хэрэгцээг бүрэн хангахад хангалттай хүрдэг.

Эрүүл мэндийн даатгал

Суралцах хугацааны иж бүрэн даатгалыг тэтгэлэгт багтаасан байдаг.

SUCCESS STORY