Ерөнхий танилцуулга
ЭРИН ЗУУНЫ ХЭЛИЙГ ЭХ ОРОНДОО ЭЗЭМШЬЕ
Нийслэлийн ерөнхий боловсролын “Путонхуа” сургууль нь 2010 онд байгуулагдсан хятад хэлний сургалтын төвийн арвин туршлага, олон жилийн амжилтад тулгуурлан өргөжин хөгжсөн бүрэн дунд сургууль юм. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн сургалтын чанар, багшийн ур чадвар, сурагч бүрийн хувь хүний хөгжлийг тэргүүнд тавьж, ISO 9001:2015 (Чанарын удирдлага) болон ISO 21001:2018 (Боловсролын байгууллагын удирдлагын тогтолцоо) олон улсын стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай сургууль нь сурагчдад олон улсын түвшний мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд онцгойлон анхаарч, 3-8 дугаар ангидаа англи хэлний шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэгч “Oxford Thinkers” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Ингэснээр хүүхэд бүрийн онцлогт нийцсэн, тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын орчныг бүрдүүлж, тэднийг гадаад хэлний өндөр мэдлэгтэй, зөв төлөвшилтэй, дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна. 15 жилийн туршлага дээр суурилсан манай сургалтын арга зүй нь сурагчдад эх хэлнээсээ гадна хятад болон англи хэлийг академик түвшинд эзэмших бүрэн боломжийг олгодог.
HSK шалгалтын амжилттай оролцогчдын хувь
АЛСЫН ХАРАА
Эх хэл, соёл, үндэсний бахархлаа эрхэмлэгч, хятад, англи хэлний гүнзгий мэдлэгтэй, хүнлэг зан чанартай иргэдийг бэлтгэнэ.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Багш, суралцагч бүрийн хөгжилд нийцсэн, чанартай, тэгш хүртээмжтэй боловсролын орчныг бүрдүүлж, олон улсын боловсролын стандартад нийцсэн мэдлэг, чадвар эзэмшүүлэн, тасралтгүй сайжруулалтаар тогтвортой хөгжинө.
ҮНЭТ ЗҮЙЛС
СУРАЛЦАГЧ
АЖИЛТАН
ХАМТЫН АЖИЛЛАГАА
ТӨГСӨЛТ
ТАСРАЛТГҮЙ
САЙЖРУУЛАЛТ