Манай хамт олон
Манай сургууль нь мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай багш, ажилтнуудаас бүрдсэн хамт олонтой.
“Путонхуа” сургуулийн сургалтын чанар, өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг нийт 86 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг хамт олон ханган ажиллаж байна. Манай баг бүрэлдэхүүн сургалтын болон дэмжих үйл ажиллагааны дараах бүтцээр ажилладаг.
Захиргаа, үйл ажиллагааны баг
Сургалтын таатай, аюулгүй орчныг бүрдүүлж, сургуулийн үйл ажиллагааг найдвартай хангах чиг үүрэг бүхий албад.
Үйл ажиллагааны алба
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн баг болон сурагчдын эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлыг хариуцсан харуул хамгаалалт.
Захиргаа, удирдлага
Сургуулийн стратегийн удирдлага, төлөвлөлтийг хэрэгжүүлэгч баг.
Сургалтын алба
Сургалтын зохион байгуулалт, арга зүйн зөвлөгөө, хяналтыг хариуцсан менежерүүд.
Санхүүгийн алба
Сургуулийн төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хариуцагч баг.
Сургалтын алба
Бид сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн түвшинд заах аргын 5 нэгдлээр дамжуулан хүргэж байна.
Бага ангийн ЗАН
Сурагчдын суурь боловсрол, сурах арга барилыг төлөвшүүлэх заах арга зүйн өндөр ур чадвартай багш нар.
Эх хэл, түүх, нийгмийн ухааны ЗАН
Үндэсний хэл, соёл, түүх, ёс зүйн дархлааг төлөвшүүлэгч багш нар.
Математик, байгалийн ухааны ЗАН
Логик сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг хөгжүүлэгч мэргэшсэн багш нар.
Урлаг, гоо зүйн ЗАН
Хүүхдийн авьяас чадвар, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэгч багш нар.
Гадаад хэлний ЗАН
Олон улсын хэлний стандартыг хангах 10 үндсэн багш болон БНХАУ-аас уригдсан 7 мэргэжилтэн багш.
Бидний давуу тал:
Чадварлаг боловсон хүчин: Нийт хамт олны дунд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн Зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй багш нар болон Магистр, Докторын зэрэгтэй судлаач багш нар ажиллаж байна.
Стандарт ба Соёл
Бид ISO 9001:2015 болон ISO 21001:2018 стандартын дагуу суралцагч төвтэй үйлчилгээг үзүүлж, “HEXA 6” багийн системээр байгууллагын соёлыг түгээдэг.
“Путонхуа” сургуулийн хамт олон – Хүүхэд бүрийн амжилтын төлөөх нэгдмэл хүч.
Мэргэшсэн баг, Нэгдмэл зорилго
“Путонхуа” сургуулийн амжилтын үндэс нь хүүхэд бүрийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг, олон улсын ISO стандартаар мэргэшсэн чадварлаг хамт олон юм. Манай баг бүрэлдэхүүн боловсролын салбарт олон жил ажилласан туршлагатай Зөвлөх болон Тэргүүлэх багш нараар арга зүйгээ удирдуулж, шинэлэг санаа, эрч хүчээр дүүрэн залуу багш нараар эгнээгээ тэлэн ажиллаж байна.
Мэргэжлийн чадавх:
Бид багш нарынхаа ур чадвар, мэргэжлийн зэрэглэлд өндөр шалгуур тавьж, тасралтгүй хөгжлийг нь дэмждэг.
Мэргэжлийн
чадавх
Бид багш нарынхаа ур чадвар, мэргэжлийн зэрэглэлд өндөр шалгуур тавьж, тасралтгүй хөгжлийг нь дэмждэг.
Тэргүүлэх багш
Сургалтын чанарыг түүчээлэгч манлайлагчид
Заах аргач багш
Шинэлэг арга зүйг эзэмшсэн мэргэжилтнүүд
Доктор (Ph.D)
Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд суурилсан сургалт
Магистр
Мэргэжлийн гүнзгий мэдлэг, ур чадвар
Бакалавр
Орчин үеийн арга зүйг эзэмшсэн мэргэжилтнүүд
Гадаад багш нар
БНХАУ болон бусад улсаас уригдсан мэргэжилтнүүд
БНХАУ-д эрдмийн зэрэг хамгаалсан
Олон улсын хэлний болон заах арга зүйн туршлагатай багш нар