Путонхуа ерөнхий боловсролын сургууль нь 2010 онд байгуулагдсан хятад хэлний сургалтын төвөөс эхлэлтэй бөгөөд өнөөдөр олон улсын стандарт хангасан, гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль болон өргөжин хөгжсөн.
Боловсролын салбар дахь туршлага
Путонхуа хятад хэлний сургалтын төв нь байгуулагдсан цагаасаа эхлэн анхан, дунд, гүнзгий шатны хятад хэлний сургалтыг амжилттай зохион байгуулж ирсэн. Олон зуун суралцагчдыг HSK шалгалтад амжилттай бэлтгэн, БНХАУ-ын их, дээд сургуульд элсэн суралцах суурийг тавьсан.
Сургалтын төвийн амжилт, туршлагад тулгуурлан Хятад хэл–Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль байгуулагдаж, гадаад хэлний өндөр түвшний мэдлэгтэй, зөв төлөвшилтэй иргэнийг бэлтгэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
2010
Хятад хэлний сургалтын төв анх үүсгэн байгуулав.
2017
Ерөнхий боловсролын “Путонхуа” сургууль байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэв.
2019
2019 оноос эхлэн Монгол Улсын Боловсролын яамны журмын дагуу албан ёсоор Нийслэлийн Ерөнхий Боловсролын “Путонхуа” сургууль болов.
2024
2024 оны 9-р сараас эхлэн Баянгол дүүрэгт салбар сургуулиа байгуулан, 1-5-р ангийн нийт 10 бүлэгт 220 гаруй сурагчтай, нийт 30 гаруй багш, ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлэв.
2025
Нийслэлийн ерөнхий боловсролын “Путонхуа” сургууль НМТ-ны ISO9001, ISO21001 стандарт нэвтрүүллээ.
2025
БЗД төв салбарт 1-12-р ангийн нийт 29 бүлэгт 771 суралцагч, 71 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж, үүнээс 16 багш, ажилтан дотоод аудиторын эрх авлаа.